Шууд Chart

Ирэх өдрүүдэд цаг агаар ямар байх вэ

2019-08-12 13:57:21

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2019 оны наймдугаар сарын 12-ноос наймдугаар сарын 19-нийг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг та бүхэнд хүргэж байна. 


- Хугацааны эхэнд төв, зүүн, хугацааны сүүлчээр баруун, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орж, сэрүүхэн байна - 

Баруун аймгуудын нутгаар: Наймдугаар сарын 16, 17-нд нутгийн хойд хэсгээр, 18-нд нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 18-23 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна. 16-нутгийн баруун, цаашдаа нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

Төвийн аймгуудын нутгаар: Наймдугаар сарын 13, 18-нд нутгийн зарим газраар, 14-нд нутгийн хойд, 15-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 16-21 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: Наймдугаар сарын 13, 14-нд нутгийн зарим газраар, 15-нд ихэнх нутгаар, 16-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур ихэнх хугацаанд сэрүүхэн шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: Наймдугаар сарын 15, 16-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур хугацааны дунд үед нутгийн хойд хэсгээр сэрүүхэн шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад хугацаанд шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 26-31 хэм дулаан байна.


Ирэх өдрүүдэд цаг агаар ямар байх вэ  
Үзсэн: 3942 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй