Шууд Chart

Монгол Улсад Авто замын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулсан наадам боллоо

2019-08-12 15:32:14

Монгол Улсад Авто замын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулсан наадам, баярын цэнгүүн “Монгол наадам цогцолбор”-т /хүй долоон худаг/ энэ оны 08 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд  зохион байгуулагдлаа.

Хүй долоон худагт явагдсан 3 насны /их нас, шүдлэн, соёолон/ хурдан морины уралдаан, сурын харваа, үндэсний бөхийн барилдаан, “Алтан шар замаа дуулъя” баярын цэнгүүн, баяр наадмын нээлт, хаалтын үйл ажиллагааг 17 мянга орчим иргэд үзэж сонирхсон юм.

Баяр наадмын үеэр нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газраас 60 алба хаагч хамгаалалтын үүргийг зөрчил, дутагдалгүй гүйцэтгэлээ.

“Их нас”, “Шүдлэн”, “Соёолон” насны 207 морьд уралдаж, хүүхдүүдийг уралдааны замд гарах үед хамгаалалтын дуулга, өвдөг, тохойвч, цээживч зэргийг шалгаж, хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагуудтай хамтран ажиллалаа.


Монгол Улсад Авто замын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулсан наадам боллоо  
Үзсэн: 829 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй