Шууд Chart

Гамшгаас хамгаалах мэдлэгтэй боллоо

2019-08-12 17:29:54

НОБГ-ын Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс II хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тоёоко Инн” зочид буудлын ажилтан, алба хаагчдад гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх сургалт, дадлага сургуулийг зохион байгууллаа.

Сургалт, дадлагын хүрээнд Гамшгаас хамгаалах тухай болон Галын аюулгүй байдлын тухай хуулиар иргэн, аж ахуйн нэгжийн хүлээсэн үүрэг, нийслэл, дүүргийн хэмжээнд гарч буй гал түймрийн нөхцөл байдлын талаар танилцуулсан байна.

Мөн  “Бэлэн бай” сургалтын багцаар гал түймрийн аюул, газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар  танхимын сургалт зохион байгуулахын зэрэгцээ гал унтраах дадлага сургуулийг хийлгэж, гамшгаас хамгаалах мэдлэг олголоо гэж НОБГ-ын Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.


Гамшгаас хамгаалах мэдлэгтэй боллоо  
Үзсэн: 302 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй