Шууд Chart

Банкны салбарын Хангайн бүсийн удирдах ажилтны зөвлөгөөн боллоо

2019-08-12 17:34:41

Монголбанк 2017 оноос хойш банкны салбарын удирдах ажилтны бүсийн зөвлөгөөнийг жил бүр зохион байгуулж байна. Энэ жилийн Хангайн бүсийн Банкны салбарын удирдах ажилтны зөвлөгөөн наймдугаар сарын 8-10-ны өдрүүдэд Орхон  аймгийн төв Эрдэнэт хотод амжилттай зохион байгуулагдлаа.  

Зөвлөгөөнийг нээж, Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир үг хэлэв. Үндсэн хэлэлцүүлгээр Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир “Эдийн засаг, банкны салбар: Үр дүн, сорилт, сургамж”, Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа “Мөнгөний бодлогын асуудлууд”, Хяналт шалгалтын газрын захирал Н.Батсайхан “Банкны эрх зүйн шинэчлэл, хяналт шалгалтын чиг хандлага, цаашдын хамтын ажиллагаа” сэдвээр тус тус илтгэл тавьж, оролцогсдын асуултад хариуллаа.

Мөн энэ үеэр Хадгаламжийн даатгалын корпорацийн үйл ажиллагааны талаарх товч танилцуулгыг оролцогсдод хүргэв. Зөвлөгөөнд Хангайн бүсийн 8 аймгийн банк банкны салбарын 100 гаруй төлөөлөгч, Монголбанкны салбар, хэлтсийн удирдлагууд оролцов гэж Монголбанкнаас мэдээллээ.


Банкны салбарын Хангайн бүсийн удирдах ажилтны зөвлөгөөн боллоо  
Үзсэн: 148 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй