
- Өнөөдөр буюу 2019 оны наймдугаар сарын 13-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Сүхбаатарын талбай
08:00 цагт: Ерөнхийлөгчийн ивээл дор хэрэгжиж буй “Англи хэлтэй залуус” хөтөлбөрт хамрагдаж буй 4500 залуус нийгэмд эерэг хандлагыг уриалах зорилготой “Флаш моб” зохион байгуулна. Утас:95269666
Эрчим хүчний яам
09:30 цагт: Ерөнхий сайд У.Хүрэлсүх Эрчим хүчний салбарын зарим үйлдвэр компаниудын 2019-2020 оны өвлийн бэлтгэл, томоохон төсөл арга хэмжээнүүдийн явц байдалтай танилцана. Утас: 88023917
Санхүүгийн зохицуулах хороо
11:00 цагт: Санхүүгийн зохицуулах хорооноос үнэт цаас, даатгал, ББСБ, ХЗХ-ны 2019 оны II улирлын статистик үзүүлэлтүүд, үйл ажиллагааны тоймыг танилцуулна. Утас: 80881000
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн
16:00 цагт: Бүгд найрамдах Солонгос улсын соёлын долоо хоногийн арга хэмжээ болно.
ӨНӨӨДӨР: Ерөнхий сайд Эрчим хүчний салбарын өвлийн бэлтгэл, том төслийн явцтай танилцана | ||
Үзсэн: 708 | Mongolian National Broadcaster |
Анхааруулга:
Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055