Шууд Chart

Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулна

2019-08-13 09:56:30

Онцгой байдлын ерөнхий газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Төслийн багийн ажлын хэсгийн бүрэлдэхүүн  Өмнөговь аймагт ажиллаж, газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг боловсруулах зургаа дахь удаагийн сургалтыг зохион байгууллаа.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн аймгийн газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах байнгын ажиллагаатай зөвлөл, холбогдох мэргэжлийн анги, албадуудтай хамтран Өмнөговь аймгийн газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг боловсруулахаар ажиллаж байгаа юм  гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулна  
Үзсэн: 139 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй