Шууд Chart

Иргэдийг Хонгконгт зорчихдоо сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна!

2019-08-13 10:14:33

БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонгконгт өрнөж буй эсэргүүцлийн үйл ажиллагаа улам идэвхжиж, томоохон дүүргүүдэд амралтын өдрүүдээр тогтмол зохион байгуулагдаж байна. Мөн Хонгконгийн олон улсын нисэх буудалд 8 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн тайван суулт хийж байна.

Сүүлийн үед жагсаал цуглааны үеэр эмх замбараагүй байдал үүсэж, үймэн самуун дэгдэн, цагдаа, жагсагчид болон жагсагчдын эсрэг бүлэглэлүүдийн хооронд тогтмол мөргөлдөөн гарах болов. 8 дугаар сарын 11-ний жагсаалыг цагдаагийн байгууллага хүчээр тараахдаа хуванцар сум хэрэглэснээс үүдэн 8 дугаар сарын 12-ны өдөр Хонгконгийн олон улсын нисэх буудалд олон мянган хүн цуглаж бүртгэлийн ажиллагаа саатсан тул 16.00 цагаас хойшхи бүх гарах нислэгийг цуцлаад байна.

Иймд иргэдийг Хонгконгт зорчихдоо сонор сэрэмжтэй байх, шөнө оройн цагаар болон амралтын өдрүүдээр олон хүн цугласан газруудад очихгүй байх, дамжин өнгөрөх нислэгээ Хонгконгоос өөр газраар нисэхээр зохицуулахыг Консулын газраас зөвлөж байна.

Шаардлагатай тохиолдолд дараах хаягаар холбоо барина уу.

ХОНКОНГ ДАХЬ ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗРЫН ХАЯГ

Address: Hong Kong Unit 1203, 12/F, Tower 2,
Lippo Centre 89 Queensway Road Admiralty
Цахим хуудас: www.hongkong.consul.mn
Цахим шуудан: hongkong@mfa.gov.mn
Facebook: www.facebook.com/ConsulateGeneralofMongoliaHK/
Утас: 852 25222400
Факс: 852 25222405


Иргэдийг Хонгконгт зорчихдоо сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна!  
Үзсэн: 384 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй