Шууд Chart

“Уран бүтээлчид улсын хилээр” төслийн багт 150 гаруй уран бүтээлч хамрагдаж байна

2019-08-13 10:30:04

Эх орон, хил, хилчдийн талаар олон сайхан уран бүтээлийг туурвих зорилго бүхий “Уран бүтээлчид улсын хилээр” төслийн багийнхан энэ сарын 9-ний өдөр Улаанбаатар хотоос хөдөллөө. Уран бүтээлчдийн багт урлаг, соёлын 15 салбарын ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл болсон 150 гаруй уран бүтээлч хамрагдаж байгаа юм.

Тэд гурван маршрутын дагуу хоёр сарын хугацаатай улсын хилээр явна. Уран бүтээлчдийн эхний баг Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймаг дахь  хилийн ангийн хариуцсан хэсгээр явж, өөр өөрсдийн чиглэлээр уран бүтээл туурвина. Хоёр, гуравдугаар маршрут Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймаг дахь хилийн ангиудад ажиллах юм.

Ийнхүү тусгаар тогтнол, дархан хил, хилчдийн талаар бэлтгэсэн олон сайхан уран бүтээлээ төслийн багийнхан Монгол Улсын Засгийн газар болоод Хил хамгаалах ерөнхий газарт хүлээлгэн өгнө гэж Хил хамгаалах ерөнхий газраас мэдээллээ.


“Уран бүтээлчид улсын хилээр” төслийн багт 150 гаруй уран бүтээлч хамрагдаж байна  
Үзсэн: 381 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй