Шууд Chart

“Тоса” худалдааны төвийн дэргэд зөвшөөрөлгүй баригдсан “Асар”-ыг албадан буулгалаа

2019-08-13 11:36:08

Нийслэлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Вокзалын автобусны  буудлын ойролцоо байрлах ТОСА худалдааны төвийн өмнөх нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй баригдсан цагаан идээний асрыг өнөөдөр /2019.08.13/ албадан буулгалаа.

Тус дүүргийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх “Шуурхай баг” газар дээр нь очиж уг арга хэмжээг авч ажилласан бөгөөд  дүүргийн Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсээс 2019.08.05нд уг худалдааны төвд шаардах хуудас хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл ямар нэг арга хэмжээ авч ажиллаагүй байна.

Иймээс Баянгол дүүргийн “Шуурхай баг” холбогдох арга хэмжээг шуурхай авч, Баянгол Шинэ Өргөө ОНӨТҮГ-ын мэргэжилтнүүд буулган ачиж, тус газрыг бүрэн цэвэрлэлээ. Шуурхай багийн бүрэлдэхүүнд Баянгол дүүргийн Иргэдэд үйлчлэх төв, Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, цагдаагийн албан хаагчид, Баянгол Шинэ Өргөө ОНӨТҮГ-ын мэргэжилтнүүд хамтран ажиллалаа.

Мөн энэ үеэр ТОСА худалдааны төв нь хог цуглуулах цэг байгуулаагүй байсан тус Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсээс мэдэгдэх хуудас өгч зөрчлийг арилгуулах шаардлага тавилаа.














“Тоса” худалдааны төвийн дэргэд зөвшөөрөлгүй баригдсан “Асар”-ыг албадан буулгалаа  
Үзсэн: 437 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй