Шууд Chart

“Торгоны зам-2019” олон улсын автораллиг зохион байгуулагчдад талархал гардуулав

2019-08-13 13:10:39

Оросын Холбооны Улс, Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын газар нутгаар 2019 оны долоодугаар сарын 06-наас 16-ны өдрүүдэд 5000 гаруй км үргэлжилсэн “Торгоны зам-2019” олон улсын автораллид 40 улсын 97 тамирчин оролцсоноос Монгол Улсын 15 тамирчин оролцож, манай улс тэмцээнийг амжилттай зохион байгуулсан билээ.

Тус уралдааныг 2019 оны долоодугаар сарын 09-нөөс 13-ны өдрүүдэд Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэх ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор амжилттай зохион байгуулсан ажлын хэсгийн гишүүдэд өнөөдөр талархал гардууллаа.

Талархлыг “Торгоны зам” автораллигийн улсын ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд гардуулж, ажил үүргээ хариуцлагатай гүйцэтгэсэн зохион байгуулагчдад баяр хүргэлээ.

Энэ үеэрээ Монгол Улс олон улсын шинж чанартай тэмцээнийг зохион байгуулах чадвартай гэдгээ баталж, цаашид энэ төрлийн тэмцээн, уралдаан, бусад нийтийг хамарсан арга хэмжээнүүдийг зохион байгуулах бааз, суурьтай болсон нь чухал юм хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд онцлов.


“Торгоны зам-2019” олон улсын автораллиг зохион байгуулагчдад талархал гардуулав  
Үзсэн: 351 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй