Шууд Chart

Иргэд хуучин үерийн сувгийг шинэчлэн засварлуулах хүсэлт гаргав

2019-08-13 15:03:01

Өнөөдөр /2019.08.13/ Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат Дархан сумын 15 дугаар баг, Мангиртын 8 дугаар хэсэгт ажиллалаа. Энэ орчимд амьдарч буй 80 гаруй айлуудаас хуучин үерийн сувгийг шинэчлэн засварлаж, үерийн төв далантай холбох ажлыг 2020 оны ажилдаа тусгахыг аймгийн удирдлагаас хүсэж байгаа юм.

Өнгөрсөн өдрүүдэд орсон ширүүн борооны үеэр энэ хавийн айлууд руу үерийн ус орж багагүй хүндрэл учруулсан байна. Аймгийн Засаг дарга дээрх айлуудын санал, хүсэлттэй газар дээр нь танилцсаны дараагаар эхний ээлжид экскаватораар үерийн сувгийг сэргээх ажлыг орон нутгийн төсвийн нөөц боломжоор хийхээр болов.

Энэ жилийн хувьд орон нутгийн төсвийн 20 сая төгрөгөөр Дархан хотын үерийн ус зайлуулах далангуудад урсгал засвар хийнэ. Цаашид аймгийг бүхэлд нь хэрсэн үерийн даланг байгуулахаар аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсээс төлөвлөж байгаа аж.

Эх сурвалж: darkhan.gov.mn


Иргэд хуучин үерийн сувгийг шинэчлэн засварлуулах хүсэлт гаргав  
Үзсэн: 300 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй