Шууд Chart

Нийт 2293 удаагийн дуудлагаар 900 гаруй иргэний амь насыг авран хамгааллаа

2019-08-13 15:25:17

Он гарсаар гамшиг, аюулт үзэгдэл, ослын 2293 удаагийн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу нийслэлийн харьяа анги, байгууллагуудын алба хаагчид ажиллан, 900 гаруй иргэний амь нас, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын 27 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ.

Мөн Туул  гол дагуу усны осол, үерийн аюулаас урдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулж байгаа завьт эргүүл арга хэмжээнд 1650 ажилтан, алба хаагч, 176 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.  


Нийт 2293 удаагийн дуудлагаар 900 гаруй иргэний амь насыг авран хамгааллаа  
Үзсэн: 135 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй