Шууд Chart

Алба хаагчид Киргиз улсад сургалтад хамрагдлаа

2019-08-14 10:09:12

Онцгой байдлын ерөнхий газар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Онцгой байдлын яам хоорондын “Харилцан ойлголцлын Санамж бичгийг хэрэгжүүлэх 2017-2022 оны хамтын үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хүрээнд “Уулын аврах ажиллагааны дадлага, сургалт”-д Онцгой байдлын байгууллагын алба хаагчид хамрагдлаа.

Бүгд найрамдах Киргиз улсын Бишкек хотноо зохион байгуулагдсан тус сургалтад ОБЕГ, Үндэсний аврах бригад, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч оролцсон юм.

Сургалтаар уулын аврах ажиллагаанд хэрэглэгддэг багаж, тоног төхөөрөмжийн талаар танхимын сургалт зохион байгуулж, өндөр уулан дээр аврах ажиллагаа явуулах, олс зангидах зэрэг дадлага сургуулийг хийсэн байна.

Мөн энэ үеэр сургалтад хамрагдсан алба хаагчид 4450 м өндөр “Пик Бокс” уулын оргилд гарч, эх орныхоо болоод Онцгой байдлын байгууллагын тугийг мандууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Алба хаагчид Киргиз улсад сургалтад хамрагдлаа  
Үзсэн: 316 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй