Шууд Chart

Монгол Улс 11 жилийн өмнөх энэ өдөр олимпийн аваргатай болсон

2019-08-14 15:09:48

11 жилийн өмнөх энэ өдөр буюу 2008 оны наймдугаар сарын 14-ний өдөр Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, "Чингис хаан" одонт Н.Түвшинбаяр олимпийн алтан медалийг эх орондоо авчирсан түүхтэй. Н.Түвшинбаяр 2008 оны Бээжингийн олимпийн жүдо бөхийн -100 кг-ын жинд түрүүлж, монголчууд олимпийн анхны аваргаа өлгийдөн авсан билээ.

Мөн Бээжингийн олимпоос хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Ууган боксын 54 кг-ийн жинд өрсөлдөж алтан медаль хүртсэн.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Монгол Улс 11 жилийн өмнөх энэ өдөр олимпийн аваргатай болсон  
Үзсэн: 390 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй