Шууд Chart

Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийн зохион байгуулах нэгдсэн сургалт болж байна

2019-08-14 16:24:24

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нийслэлийн хэмжээнд Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн Улсын үзлэг зохион байгуулах тухай  2019 оны тавдугаар сарын 30-ны өдрийн А/518 тоот захирамж гаргасан. Уг захирамжийг хэрэгжүүлэх зорилгоор өнөөдөр Хангарди ордонд “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архи албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг”-ийг зохион байгуулах салбар комиссын ажлын хэсгийн гишүүдийг нэгдсэн арга зүйгээр хангах сургалт боллоо.

Энэхүү сургалтаар “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлт”-ийн шалгуур үзүүлэлтийг орон нутгийн хэмжээнд хэрхэн хангаж, хэрэгжилтийг тооцон, хүрсэн үр дүн болон биелэлтийг үнэлүүлж шалгуулахад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж арга зүй, зохион байгуулалтаар хангаж ажиллахаар Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Архивын газраас  заавар, зөвлөгөө өгч, зөвлөмж хүргүүлж байна.

 “Нийслэлийн хэмжээнд улсын үзлэгээр 230 хүн салбар комиссын ажилд ажиллана. Эдгээр ажлын хэсгийн хүмүүст хэсэгчилсэн байдлаар таван удаа сургалт зохион байгуулна. Дөрвөн жилд нэг удаа болдог улсын үзлэг учраас салбар хорооны ажлын хэсгийн гишүүдэд нэгдсэн нэг мэдээлэл заавар зөвөлгөөг өгөх нь чухал” хэмээн нийслэлийн Архивын газрын мэргэжлийн удирдлагын хэлтсийн дарга Н.Оргилболд хэллээ.

“Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архи албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг”-ийг зохион байгуулах ажлын хэсгийн гишүүдийг нэгдсэн арга зүйгээр хангах сургалтанд нийслэлийн зургаан дүүргийн 100 гаруй албан хаагчид оролцож байна. Маргааш алсмагдал гурван дүүргийн албан хаагчдын дунд сургалтыг зохион байгуулах аж.


Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийн зохион байгуулах нэгдсэн сургалт болж байна  
Үзсэн: 320 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй