Шууд Chart

ОХУ: Шинэ төрлийн зэвсэг хөгжүүлэх ажлаа үргэлжлүүлнэ

2019-08-14 16:46:32

Өнгөрөгч 7 хоногт Оросын талаас пуужингийн туршилт хийх үеэр үл мэдэгдэх шалтгаанаар осол гарсан ч, шинэ төрийн цөмийн зэвсгийг хөгжүүлэх өрсөлдөөнд ялалт байгуулж, бусад өрсөлдөгчдөдөө дийлдэхгүй хэмээн Мягмар гарагт Кремль мэдэгдсэн байна. Оросын төрийн ордноос ийм мэдэгдэл хийхээс өмнө Росатом агентлаг, наймдугаар сарын 8-нд Цагаан тэнгист шинэ төрлийн пуужин турших үеэр осол гарч, 5 хүн нас барсан бол 3 хүн бэртэж гэмтсэнийг мэдэгдсэн. Мөн туршилтын үеэр мэргэжилтнүүд амь насаа алдсан явдлаас үл хамааран шинэ төрлийн зэвсэг хөгжүүлэх ажлаа үргэлжлүүлнэ гэж Оросын төрийн мэдлийн цөмийн агентлаг мэдэгдээд байсан юм.

Энэ талаар Америкийн ерөнхийлөгч Доналд Трамп “Оросын тал туршилт хийх үеэр осол болж дэлбэрснээс АНУ их зүйл суралцаж байна, мөн АНУ ижил төстэй боловч илүү дэвшилтэт технологитой” гэж даваа гарагт твиттерт бичсэнийг хэвлэлүүд мэдээлж байugg.

Америкийн ерөнхийлөгчийн энэ мэдэгдлийн хариуд Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “АНУ биш харин ОХУ шинэ төрлийн цөмийн зэвсэг боловсруулж эхлэх үедээ л тэргүүнд эгнээнд гарч ирсэн, энэ салбарт Оросын инженерчлэл бусад улсуудын чармайж байж хүрсэн түвшинээс аль хэдийн давсан гэдгийг манай ерөнхийлөгч нэг бус удаа хэлсэн” гэжээ.

Харин өнгөрөгч 7 хоногт болсон ослын дараах нөхцөл байдал одоо ч ноцтой хэвээр байгааг хэвлэлүүд бичиж байна. Албаны хүмүүс орчны цацрагийг цэвэрлэхийн хажуугаар  дэлбэрэлт болсон газраас холгүйхэн байдаг Нёнокса тосгоны иргэдийг даруй өөр газарт шилжин амьдрахыг зөвлөснийг Оросын мэдээллийн агентлагууд уламжилж байгаа юм. Үүнээс гадна Оросын цаг уурын албанаас дэлбэрэлт болсон газарт ойр орших Северодвинск  хотын цацрагийн хэмжээ осол болсон өдөр буюу 8 дугаар сарын 8-ний өдрийнхөөс 16 дахин ихэссэн гэж Мягмар гарагт мэдэгджээ. Энэ зуурт осолд өртсөн хүмүүсийг эмчилж байсан эмнэлэг нь өвчтөнүүдээ давтан шинжилгээнд оруулахаар Москва руу шилжүүлжээ.

Нийтэлсэн: Mонголын радио

ОХУ: Шинэ төрлийн зэвсэг хөгжүүлэх ажлаа үргэлжлүүлнэ  
Үзсэн: 147 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй