Шууд Chart

Уран уургач, бугуйлч, эмнэг сургалтын УАШТ боллоо

2019-08-14 17:13:47

Уран уургач, бугуйлч, эмнэг булгиулах улсын аварга шалгаруулах тэмцээн Төв аймгийн Сэргэлэн суманд боллоо. Монголын уламжлалт болон сонгомол морин спортын холбоо, Батлан хамгаалах туслах нийгэмлэг хамтран явуулсан энэ тэмцээнд аймаг, нийслэлийн 26 багийн 80 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон байна.

Тэмцээний уран уургач төрөлд Дорноговь аймгийн тамирчин Т.Түвшин-Эрдэнэ, бугуйлын төрөлд Дархан-Уул аймгийн тамирчин А.Ядамсүрэн, эмнэг булгиулах төрөлд Морин спорт, сургалтын төвийн тамирчин Б.Батгэрэл нар түрүүлж, улсын аварга болжээ.

Нийтэлсэн: Mонголын радио

Уран уургач, бугуйлч, эмнэг сургалтын УАШТ боллоо  
Үзсэн: 463 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй