Шууд Chart

Москва хотын сонгуулийн хороо Сергей Митрохиныг бүртгэхээс дахин татгалзлаа

2019-08-15 09:44:26

Оросын сөрөг хүчний улс төрч Сергей Митрохиныг Москва хотын сонгуульд оролцуулахгүй байх шийдвэр цуцлагдсан ч, сонгуулийн хороо түүнийг бүртгэхээс дахин татгалзлаа.

Москва хотын шүүхээс энэ талаар шийдвэр гаргаж,  Яблоко намын гишүүн Сергей Митрохин гомдол гаргасныг дэмжиж хоригийг цуцалсан байна. Митрокин, өөрийг нь хотын сонгуулийн комисс сонгуульд оролцуулахыг хориглосон шийдвэр гаргасныг эсэргүүцэн нэхэмжлэл гаргажээ.

Оросын сөрөг хүчний улс төрчийг сонгуульд нэр дэвшихийн тулд албан ёсны бус хуурамч гарын үсэг цуглуулсан. Хуурамч гарын үсэгнээс бусад нь заасан тоонд хүрэхгүй гэж долоодугаар сарын 16-нд Москва хотын сонгуулийн комисс бүртгэхээс татгалзсан юм. Харин Митрохин хуурамч гэгдэж байгаа 415 хүний гарын үсэг нь үнэн зөв болохыг баталж, үлдсэн 4525 нь нэр дэвшихэд хангалттай олон гарын үсэг гэж заргалдсан байна.

Энэ дагуу шүүх түүний гомдлыг хүлээн авч, шийдвэр гаргажээ. Гэсэн ч хотын сонгуулийн хороо Митрохины цуцлуулсан хуурамч гарын үсэгнээс бусад жинхэнэ гарын үсэг 4451 буюу хангалтгүй гэж үзэн бүртгэхээс дахин татгалзсан байна.

Москва хотын Думын сонгууль ирэх сарын 8-нд болно. Одоогоор 233 нэр дэвшигч бүртгүүлжээ. Үүнээс 57 нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзаж нийт 129 хүн өрсөлдөхөөр байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Москва хотын сонгуулийн хороо Сергей Митрохиныг бүртгэхээс дахин татгалзлаа  
Үзсэн: 119 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй