Шууд Chart

“Аравт” уралдаан энэ бямба гарагаас эхлэн МҮОНТ-ээр үзэгчдэд хүрнэ

2019-08-15 10:00:22

“Аравт” уралдааны хэвлэл мэдээллийн албан ёсны түнш байгууллагаар МҮОНРТ ажилласан бөгөөд Олон нийтийн радио, телевизийн тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, нийгмийн хариуцлагын хүрээнд дэлхийд анх удаагаа зохион байгуулагдсан энэхүү уралдааныг үзэгч түмэндээ толилуулахаар өндөр ачаалалтай ажилласан.

МҮОНРТ-ийн уран бүтээлчид морьтон цэргүүдийн хамтаар аагим халуун, аадар бороонд ч үүр шөнийн заагаас үдшийн бүрий хүртэл хагас цэргийн зохион байгуулалттай ажилласныг онцлон тэмдэглэж, МҮОНРТ-ын удирдлага, хамт олонд Монгол Улсын Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүний нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье. Морьтон цэргүүд байгалийн хүнд нөхцөлд, морьтойгоо хамтдаа үүргээ хэрхэн гүйцэтгэхийг эрхэм үзэгч та МҮОНТ-ээр энэ бямба, ням гарагт буюу наймдугаар сарын 17, 18-ны өдрийн 21:10 цагаас, ирэх долоо хоногийн лхагва гарагаас ням гариг хүртэл буюу наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 1-ний өдөр хүртэл өдөр бүр 21:10 цагаас хүлээн авч үзээрэй.

Эх сурвалж: ЗХЖШ


















“Аравт” уралдаан энэ бямба гарагаас эхлэн МҮОНТ-ээр үзэгчдэд хүрнэ  
Үзсэн: 341 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй