Шууд Chart

Цагаан хадны боомт эрчим хүчинд холбогдоогүй

2019-08-15 11:05:47

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Манай улсын экспортийн 89 хувийг алт, зэс, нүүрс, төмрийн хүдэр бүрдүүлдэг. Тиймээс Тавантолгойн уурхайгаас Гашуунсухайтын чиглэлд нүүрс тээвэрлэж байгаа 13 мянга гаруй хүнд даацын машины жолооч нар манай улсын Эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм.

Гэтэл энэ чиглэлийн замын норм, стандарт, жолооч нарын хөдөлмөрийн аюулгүй байдал хангагддаггүй. Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Тавантолгойн нүүрс тээвэрлэлтийн зам дагуу хэрэгжүүлэх арван гурван үүрэг бүхий албан даалгавар гаргасан ч газар дээрээ шийдэгдээгүй асуудал олон байгаа гэдгийг Цагаан хадны боомтод байрлаж байгаа жолооч нар хэлж байна. /2019.08.14/

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Цагаан хадны боомт эрчим хүчинд холбогдоогүй  
Үзсэн: 94 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй