Шууд Chart

Электрон спортын тамирчин Г.Эрдэнэцогт хоёр дахь стикэрээ гаргалаа

2019-08-15 12:23:34

Цахим спортын “Counter strike GO” тоглоомын төрлөөр зохион байгуулагддаг “StarLadder” мажор тэмцээн Герман улсын Берлин хотод болно. Тус тэмцээний Ази тивийн шалгаруулалт өнгөрсөн сард болж, Австрали улсын "Grayhound" багт "erkaSt" нэрээр тоглодог монгол тоглогч Г.Эрдэнэцогт өөрийн багтайгаа оролцсон.  

Ийн "Grayhound" баг "StarLadder" мажор тэмцээний “Asia minor” шатны ялагч болж, 30 мянган ам.долларын шагнал хүртэж, тоглогч тус бүрийнхээ гарын үсэг бүхий стикерүүдийг гарган эзэмшихээр болсон билээ.

Берлин мажор тэмцээнд оролцож буй бүх тамирчдын стикер өчигдөр гарчээ. Цахим спортын тамирчид өөрийн гарын үсэгтэй стикертэй болсноор дэлхийн өндөр зэрэглэлийн, класс тамирчин гэсэн утга илэрхийлдэг юм байна. Цаашлаад цахим спорт сонирхогч залуус, фэнүүд нь дэмждэг тамирчныхаа стикерийг худалдаж авдаг бөгөөд тоглоомон дээрх буу буюу дижитал орчинд “наадаг”. Улмаар тухайн стикерийн борлуулалтын орлогын тодорхой хувийг тамирчин өөрөө авдаг. Түүнчлэн мажор стикертэй болсон тамирчинд эхний ээлжид 20-40 мянга орчим ам.доллар олгодог.

Сонирхуулахад, Г.Эрдэнэцогтын хувьд өдгөө Австралийн Мельбурн хотод бакалаврын ангид суралцахынхаа хажуугаар, тус улсын “Grayhound gaming” багт тоглодог цахим спортын мэргэжлийн монгол тоглогч юм.



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Электрон спортын тамирчин Г.Эрдэнэцогт хоёр дахь стикэрээ гаргалаа  
Үзсэн: 245 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй