Шууд Chart

Хятадын бараа бүтээгдэхүүнээс авах 10 хувийн татварыг түр хойшлуулжээ

2019-08-15 12:33:02

Хятадын бараа бүтээгдэхүүнээс авах 10 хувийн татварыг 12 дугаар сар хүртэл хойшлуулж байна. Гар утас, зөөврийн компьютер, тодорхой төрлийн тоглоом гэх мэт хятадын бараа бүтээгдэхүүнд нэмэлтээр тогтоосон татварыг 12 дугаар сарын 15 хүртэл хойшлуулна гэж Америкийн худалдааны төлөөлөгчийн газраас мягмар гарагт мэдэгдсэн байна.

Уг нь Вашингтон нийт 300 тэрбум долларын бүтээгдэхүүнээс ирэх есдүгээр сарын 1-ээс эхлэн 10 хувийн татвар нэмж авна гэж зарлаад байсан юм. Гэтэл энэ шийдвэр нь Америкийн компаниуд худалдан авагчдад ноцтой нөлөөлнө гэж бизнес эрхлэгчид эсэргүүцсээр байна. Харин ажиглагчид тэднийг худалдааны асуудлаарх ялгаатай байр сууриа ойртуулж чадах уу гэдэгт анхаарал хандуулж байгаа юм.

Энэ зуурт Хятадын талаас шадар сайд Лю Хи, Америкийн Худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзертай мягмар гарагт утсаар ярьсан тухай Бээжин мэдээлсэн байна. Талууд юун талаар ярилцсан нарийн мэдээлэл байхгүй ч, Хятадын тал Америкийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний импортын хэмжээг нэмэх талаар, мөн Хуавэй компанид тавьсан Америкийн хориг шахалтыг зөөлрүүлэх талаар хэлэлцсэн гэх баттай бус мэдээлэл байгаа юм байна. Хятадын талын мэдээлснээр 2 улсын өндөр албаны хүмүүс энэ сарын сүүлээр дахин утсаар ярина.

Нийтэлсэн: Mонголын радио

Хятадын бараа бүтээгдэхүүнээс авах 10 хувийн татварыг түр хойшлуулжээ  
Үзсэн: 318 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй