Шууд Chart

Дэлхийн “Цагдаагийн олимп”-д манай баг тамирчид амжилттай оролцож байна

2019-08-15 13:32:32

Дэлхийн "Цагдаагийн олимп"-д оролцож буй Монгол улсын цагдаа, дотоодын цэргийн байгууллагын баг тамирчид тэмцээний зургаа дахь өдөр Жиу-жицу бөхийн төрлөөр оролцлоо.

Хөх бүсний ангилалд: Тусгай ажиллагааны газрын бүлгийн ажилтан, цагдаагийн хошууч Т.Отгонзаяа 88кг жинд мөнгөн медаль, Дотоодын цэргийн 805 дугаар ангийн эргүүлчин, ахлах ахлагч С.Батгал 68кг жинд мөнгөн медаль, Тээврийн цагдаагийн албаны Хан-Уул дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Жанчивдорж +100кг-ийн жинд мөнгөн медаль, Тээврийн цагдаагийн албаны Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Ганзориг 88кг жинд хүрэл медаль;

Цагаан бүсний ангилалд: Тээврийн цагдаагийн албаны Хан-Уул дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн байцаагч, цагдаагийн дэслэгч Д.Батжаргал -100кг-ийн жинд алтан медаль, Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын Захиргаа удирдлагын тасгийн аж ахуйн офицер, цагдаагийн дэслэгч М.Гантогтох 86кг жинд мөнгөн медаль, ЦЕГ-ын Хүч спорт хорооны ахлах дасгалжуулагч, цагдаагийн дэслэгч Б.Баярмөнх 88кг жинд хүрэл медаль;

No Gi ангилалд: Тээврийн цагдаагийн албаны Хан-Уул дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн байцаагч, цагдаагийн дэслэгч Д.Батжаргал -100кг жинд алтан медаль, Тусгай ажиллагааны газрын бүлгийн ажилтан, цагдаагийн хошууч Т.Отгонзаяа 88кг-ийн жинд алтан медаль тус тус хүртсэн амжилттай байна. Тэмцээнд оролцож буй баг тамирчид даа амжилт хүсье.


Дэлхийн “Цагдаагийн олимп”-д манай баг тамирчид амжилттай оролцож байна  
Үзсэн: 371 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй