Шууд Chart

Сэрэмжлүүлэг

2019-08-15 15:24:07

Хонгконгийн олон улсын нисэх буудалд наймдугаар сарын 12-ны өдөр тэмцэгчид эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж, бүртгэлийн ажиллагааг саатуулснаас нислэгүүд цуцлагдаж, эмх замбараагүй байдал үүсгэсэн тул цагдаагийн тусгай хүчин ажиллагаа явуулж, наймдугаар сарын 14-ний өглөө нисэх буудлын үйл ажиллагааг хэвийн байдалд оруулсныг зарлаад байна.

Иргэдэд хандаж дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

•    Нисэх онгоцны буудал руу очихоосоо өмнө нисэхийн вэб сайт руу орж хуваариа нягтлах. “HKG My Flight application”-ыг гар утсандаа татан авч нислэгийн мэдээлэлтэй танилцах.

•    Олон хүн цугласан газраас хол байх.

2019 оны наймдугаар сарын 15-нд “Wan Chai”,
2019 оны наймдугаар сарын 17-нд “Central, Admiralty, Hung Hom, Kowloon”,
2019 оны наймдугаар сарын 18-нд “Causeway Bay, Central”,
2019 оны наймдугаар сарын 19-нд “MTR” метроны буудал,
2019 оны наймдугаар сарын 25-нд “Kwai Chung to Tsuen Wan” зэрэг газруудад жагсаал цуглаан болох магадлалтай байгаа тул эдгээр газруудаар аль болох зорчихгүй байхыг анхаарна уу.

Шаардлагатай тохиолдолд дараах хаягаар холбоо барина уу.

Хаяг/Address: Монгол Улсаас Хонконг ЗЗОБ-д суугаа ЕКГ,
Hong Kong Unit 1203, 12/F, Tower 2, Lippo Centre 89 Queensway Road Admiralty
Цахим хуудас: www.hongkong.consul.mn
Цахим шуудан: hongkong@mfa.gov.mn
Facebook: www.facebook.com/ConsulateGeneralofMongoliaHK/
Утас: +852 25222400, 93057096


Сэрэмжлүүлэг  
Үзсэн: 545 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй