Шууд Chart

Мэдэгдэл

2019-08-15 17:35:54

"Нийслэлийн орон сууцны корпораци" 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 08 дугаар сарын 05-ныг хүртэл Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн ЦАХИМ БҮРТГЭЛ-ийг явуулсан.

Бүртгэлийн хугацаанд иргэд регистрийн дугаарын нэг орон зөрүүлж бичсэн, тэмдэгт оруулсан, хоосон зай авах гэх мэтээр хэд хэдэн удаа бүртгэл үүсгэсэн 24 тохиолдол бүртгэгдсэн.  Тухайн иргэдийн мэдээллийг бид цахим хуудсандаа ил тодоор мэдээлсэн. Тэдгээр иргэд нь мэдээллийн зөрүүтэй, алдаатай бүртгэл хийсэн учраас сонгон шалгаруулалтаас хасагдсан.

Тиймээс албаны эх сурвалжийн тодруулга авалгүйгээр иргэдийн дунд төөрөгдөл үүсгэн сонгон шалгаруулалтад тэнцсэн мэтээр буруу ташаа мэдээлэл цацаж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагуудыг Зөрчлийн хуулийн дагуу хуулийн байгууллагад хандана гэдгийг мэдэгдэж байна.

Мөн “Нийслэлийн орон сууцны корпораци” Сонгон шалгаруулах ажлыг ил тод нээлттэй, шударгаар зохион байгуулж байгаа гэдгийг албан ёсоор хариуцлагатайгаар мэдэгдэж байна.


Мэдэгдэл  
Үзсэн: 923 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-08-20 11:13
Sain bna uu minii bie hogjliin berhsheeltei irgend bvrtgvvlsen ymaa bi oldohgvi bhiin madad harj ogch tuslaacb minii ner Demberel Enhtuya kod 273 holbogdoh dugaar 98090506 hodoo oron nutagt bna aa egchin harj mddgvie
Bymbatuya [127.0.0.xxx] 2019-08-15 23:30
минии хүү тэнцсэн бол уу яаж мэдэх бэ 2061 дугаар та
Зочин [127.0.0.xxx] 2019-08-15 20:26
Сайн байна уу. Ямарч байсан бүртгүүлсэн Тэнцээсэй Сонгон шалгаруулалтанд сонгогдоосой гэж тэсэн ядан хүлээж бн. Баярлалаа

Бидэнтэй нэгдээрэй