Шууд Chart

“Сэлэнгэ-2019” байлдааны буудлагатай хээрийн сургуулилт эхэллээ

2019-08-15 17:52:47

Монгол, ОХУ-ын цэргийн хамтарсан “Сэлэнгэ-2019” байлдааны буудлагатай хээрийн сургуулилт Дорнод аймгийн төв Чойбалсанд, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн хээрийн сургуулилтын талбайд өнөөдөр нээлтээ хийлээ.

Энэ жилийн сургуулилт Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулан хийгдэж байгаагаараа онцлог бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлагч Монгол Улсын талын сургуулийн удирдагч бригадын генерал Б.Амгаланбаатар, ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн 36 дугаар армийн командлагч, ОХУ-ын талын сургуулийн удирдагч дэслэгч генерал Нурсулев Михайл Яковлевич, Дорнод аймгийн ИТХ-ын дарга Л.Хишигтогтох, тус аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл, аймгийн ЗДТГ-ын дарга П.Бат-Өлзий болон албаны удирдлага оролцлоо.

ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн цэргийн алба хаагчид Монгол Улсын хилээр нэвтрэн, хээрийн сургуулилтын талбайд байрлаж соёл, амралт чөлөөт цаг, урлаг, спортын арга хэмжээнд оролцох бөгөөд байлдааны буудлагатай хээрийн сургуулилтаар хоёр орны цэргүүд хууль бус зэвсэгт бүлэглэлийг устгах тактикийн ажиллагаа явуулах юм.

Сонирхуулахад, энэ сарын 27-н хүртэл явагдах Монгол-ОХУ-ын цэргийн хамтарсан сургуулилтад хоёр талаас 1500 гаруй цэргийн алба хаагч цэргийн 400 гаруй техник хэрэгсэлтэй оролцоно.







Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Сэлэнгэ-2019” байлдааны буудлагатай хээрийн сургуулилт эхэллээ  
Үзсэн: 1564 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй