Шууд Chart

Эрэлч нохойг ашиглан эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулах боломжтой боллоо

2019-08-16 10:03:51

Онцгой байдлын ерөнхий газраас албаны нохойг эрэн хайх, аврах чиглэлээр сургах, алба хаагчдыг бэлтгэх “АНС-19” сургалтыг зохион байгууллаа. Нохойг эрэн хайх, аврах чиглэлээр сургах, алба хаагчдыг нохойн хөтлөгчөөр бэлтгэх тус сургалт зургаан сарын турш үргэлжилсэн юм.

Энэ хугацаанд НОБГ-ын Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Завхан, Сүхбаатар, Төв, Увс, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын 15 алба хаагч, албаны 15 эрэлч нохойг батлагдсан хөтөлбөрийн дагуу эрэн хайх, аврах чиглэлээр сурган, алба хаагчид нохой хөтлөгчөөр бэлтгэгдээд байна.

Ингэснээр 21 аймаг, нийслэлийн Онцгой байдлын газар эрэлч нохойтой болж, аливаа гамшиг ослын үед  улсын хэмжээнд эрэлч нохойг ашиглан эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулах боломж бүрдлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Эрэлч нохойг ашиглан эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулах боломжтой боллоо  
Үзсэн: 531 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй