Шууд Chart

Роман Бинюков: Монголын танкчид энэ жилийн уралдааны хамгийн шилдэг баг байлаа

2019-08-16 10:09:40

”Цэргийн наадам-2019” олон улсын тэмцээнд дэлхийн 23 орны 69 экипажийн 207 танкчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин уралдсан. Монгол Улсын шигшээ багийн танкчдын хувьд энэ жил өмнөх амжилтаа ахиулсан амжилттайгаар уралдаанаа өндөрлөжээ. Тодруулбал, манай баг эхний хэсэгтээ Казахстан, Сири, Венесуель улсын танкчидтай учраа тааран уралдаж хагас шигшээ уралдаанд орох эрхээ авч чадсан билээ. Харин энэ сарын 12–нд болсон хагас шигшээд ОХУ, Беларусь, Венесуэл улсын танкчидтай сугалаа ёсоор таарч буухиа хэлбэрээр баг тус бүрийн гурван экипаж уралдсанаас нэг цаг 58мин 57 секундын хугацаанд ОХУ, Беларусь улсын дараагаар гуравдугаар байранд давхин орж ирлээ. 

Тэмцээний ерөнхий шүүгч, хошууч генерал Роман Бинюков хагас шигшээ уралдааны дараах дүгнэлтийн хурал дээр Монгол Улсын танкчдын ур чадварыг өндрөөр үнэлж, Монголын танкийн багийн ахлагч, Олон Улсын шүүгч, хурандаа Ц.Төрмөнхөд тусгайлан баяр хүргэсэн юм.

Тэрбээр хэлсэн үгэндээ

МОНГОЛ УЛСЫН ТАНКИЙН БАГИЙН ҮЗҮҮЛСЭН АМЖИЛТУУД:

2014 онд  - 12 улс 9 дүгээр байр

2015 онд  - 15 улс 9 дүгээр байр

2016 онд  - 17 улс 8 дугаар байр

2017 онд  - 19 улс 8 дугаар байр

2018 онд  - 22 улс 7 дугаар байр

2019 онд  - 23 улс 5 дугаар байр









Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Роман Бинюков: Монголын танкчид энэ жилийн уралдааны хамгийн шилдэг баг байлаа  
Үзсэн: 2794 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-08-17 22:49
Урагшаа эрчүүдээ За Родину...
Зочин [127.0.0.xxx] 2019-08-17 08:33
Битгий худлаа юм бичиж байлдаа. Дараа жилээс илт сул Монголын багыг дээд хэсгээс нь хасч оронд нь хамаагүй илүү байсан Узбекстаны танкчдыг дээд лигт оруулах саналыг Оросууд гаргасан байсан, тэгэх ч байх

Бидэнтэй нэгдээрэй