Шууд Chart

Эван Макгрегор Оби-Ван Кенобигийн дүрийг дахин бүтээнэ

2019-08-16 16:08:13

Шотландаас гаралтай Английн нэрт жүжигчин Эван Макгрегор "Disney+"-ийн шинэ цувралд тоглохоор болжээ. Эван Макгрегор өмнө нь "Оддын дайн" киноны Оби-Ван Кенобигийн дүрийг бүтээж байсан. Тэгвэл удахгүй хийгдэх цувралд ч мөн энэ дүрээ бүтээхээр болжээ.

Үүнээс гадна Эван Макгрегор 2004 онд баримтат кино бүтээх ажлаар Монголд ирж байсан билээ. Тэрбээр тухайн үед хүүхэд халамжийн төвд Б.Жамъянцэцэг хэмээх хоёр настай монгол охинтой таарч, түүнийг хоёр жилийн дараа өргөж авсан. Эван охиныг анх хараад өргөж авах шийдвэр гаргасан ч боломжгүй байсан тул өөрийн төлөөлөгчөө үлдээж, шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлсний ард 2006 онд албан ёсоор үрчилж авсан.

Б.Жамъянцэцэг охин 2001 оны долдугаар сард төрсөн бөгөөд өнгөрсөн сард 18 нас хүрсэн.

Эван Макгрегор болон түүний монгол охин. 2001 он.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Эван Макгрегор Оби-Ван Кенобигийн дүрийг дахин бүтээнэ  
Үзсэн: 214 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй