Шууд Chart

Б.Хурц нарын 9 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал түр завсарлалаа

2019-08-17 09:21:43

Нийслэлийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Хурц нарын 9 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 5 дахь өдрөө буюу 2019 ны наймдугаар сарын 16-ны өдрийн 09.00 цагт эхэлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.19 дүгээр зүйлд зааснаар эд мөрийн баримт болох 24 ширхэг CD, бичмэл нотлох баримтыг тус тус шинжлэн судалж, шүүхийн хэлэлцүүлгийн ажиллагааг 17.50 цагт дуусган, мөн хуулийн 35.24 дүгээр зүйлд зааснаар улсын яллагч, өмгөөлөгчийн дүгнэлт танилцуулах шатанд ороход хохирогч Б.Содномдаржаагийн өмгөөлөгч Д.Оюунчимэг “2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 9 цагаас хойш тасралтгүй 5 өдөр илүү цагаар ажилласан, 17 өмгөөлөгч, 2 улсын яллагч 5 өдөр хэлэлцсэн хэргийнхээ талаарх хууль зүйн дүгнэлтийг танилцуулна, энэ нь өнөөдөр ажлын цагт багтахгүй учраас 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүртэл шүүх хуралдааныг завсарлуулж өгнө үү" гэх хүсэлтийг гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч тус шүүх хуралдааныг 2019 оны наймдугаар сарын 19-ний өдрийн 9. 00 цаг хүртэл хугацаагаар түр завсарлуулав гэж Төв аймгийн шүүхээс мэдээлсэн байна.


Б.Хурц нарын 9 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал түр завсарлалаа  
Үзсэн: 266 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй