Шууд Chart

Хууль бусаар алт олборлосон гэх хятад иргэдийг холбогдох байгууллагад нь шилжүүлжээ

2019-08-17 10:00:00

Сэлэнгэ аймгийн Ерөө сумийн нутагт хууль бусаар, хятад иргэд алт олборлож байна гэх мэдээллийн дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Прокурор, Цагдаагийн байгууллага хамтран 2019 оны долоодугаар сарын 19-ний өдөр газар дээр нь очиж хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар Ерөө сумын Бугант тосгонд “Сэлэнгэ Эрдэнэ вангийн хошуу” нөхөрлөл нь 3.96 га талбайд АМГТГ-аас олгосон дүгнэлт, сумын Засаг даргатай байгуулсан гэрээний үндсэн дээр бичил уурхайн үйл ажиллагааг явуулахаар хөрс хуулалтын ажил хийж байсан. Мөн БНХАУ-ын 8 иргэн алт угаах тоног төхөөрөмжийг угсрах ажил гүйцэтгэж байсныг шалгахад ямар нэг бичиг баримтгүй ажиллаж байв.

Иймд тус нөхөрлөлийн тоног төхөөрөмж, техник хэрэгслийг битүүмжлэн Цагдаагийн байгууллагад шилжүүлж, гадаадын иргэдтэй холбоотой асуудлыг аймгийн Гадаадын иргэн харъяатын газраас шалгаж байна. Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Ерөө сумын нутагт ашигт малтмал олборлогч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг үргэлжлүүлэн хийж байна гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.


Хууль бусаар алт олборлосон гэх хятад иргэдийг холбогдох байгууллагад нь шилжүүлжээ  
Үзсэн: 1395 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-08-24 16:25
Ийм л замбараагүй болгосон байгаа юм даа.Хэн дуртайднь зөвшөөрөл нэртэй хуйвалдаан олгдгоо зогсоое.
Иргэн [127.0.0.xxx] 2019-08-21 15:24
Цаанаа хэн нэгэн эрхэм байж л таараа Мөнгийг нь аваад мурьсан ч юмуу Дараа нь аргална гэсэн л бгаа Эрх мэдэлтэнгүүдийн л шунал
эзэнгүй улс [127.0.0.xxx] 2019-08-17 14:28
энэ улсад хилийн манаа.гааль гэж байна уу.хэн дуртай нь орж ирж алтыг нь ухаж байхад мэддэггүй... мэдээллийн дагуу шалгав гэнээ...

Бидэнтэй нэгдээрэй