Шууд Chart

Алба хаагчид мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэв

2019-08-19 10:05:01

Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газраас усчин аврагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, шинээр томилогдсон алба хаагчдыг дадлагажуулж, мэргэшүүлэх зорилгоор “Гүний уснаас аврах ажиллагааны дадлага сургууль”-ийг Шивээговь суманд байрлах Хаялага нууранд зохион байгууллаа.

Дадлага сургуульд нийт 17 алба хаагч хамрагдаж,  завь сэлүүрдэх, аврах цагираг шидэх, усанд унасан хүнд анхны тусламж үзүүлэх зэргээр мэргэжлийн ур чадавраа дээшлүүлсэн юм.

Мөн суурин болон гар станц, ириудум утсаар төвтэй болон хоорондоо мэдээлэл дамжуулах дадлагыг хийж, дадлага сургуулиар олж авсан мэдлэгээ  “АХА” тэмцээнээр бататгалаа гэж Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Алба хаагчид мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэв  
Үзсэн: 307 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй