Шууд Chart

Хөвсгөл аймагт ЖДҮҮ эрхлэгчийн 21 төсөл шалгарчээ

2019-08-19 10:28:33

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле  Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газарт ажиллалаа. Тэрбээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй ХХААХҮ-ийн  салбарын бодлого, хөтөлбөрийн хэрэгжилт, өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай газар дээр  нь танилцаж, үүрэг чиглэл өгөв.

 

Хөвсгөл аймагт 1836997 толгой төл бойжиж байна

2019 оны эхний байдлаар аймгийн дүнгээр нийт 5710.4 мянган толгой мал  тоолуулснаас тэмээ 2.3 мянган толгой, адуу 262.0 мянган толгой, үхэр  482.4 мянган толгой, хонь 2766.2 мянган толгой,  ямаа 2197.4 мянган толгой байна. Цаа буга 2396 толгой байна. Энэ онд 2545600  толгой хээлтэгч мал төллөхөөс нийт 1883214 толгой хээлтэгч  төллөж үүнээс ингэ 287, гүү 51330, үнээ 124611, эм хонь 1027425, эм ямаа 679561 мал төллөсөн.  Нийт 1836997 толгой төл бойжиж үүнээс ботго 278, унага 49797, тугал 121618, хурга 1005677, ишиг 659627 толгой байна. Төлөлтийн 74,0 хувьтай, төл бойжилт 97,5  хувьтай байна. Оны эхнээс 41376 толгой том мал зүй бусаар хорогдож үүнээс тэмээ 4, адуу 1490, үхэр 4013, хонь 17812, ямаа 18057 мал хорогдож оны эхний нийт малын  0,7 хувь нь хорогдсон байна.

Хөвсгөл аймагт хадлан тэжээл бэлтгэх ажил үргэлжилж байна

Хөдөө аж ахуйн салбарын 2019-2020 оны өвөлжилт хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний Засгийн газрын 2019 оны 07 сарын 03-ны 285 дугаар тогтоол гарч, аймгийн аюулгүй нөөцөд 380 тн өвс, 80 тн тэжээл, сумын аюулгүй нөөцөд сум тус бүрт 100 тн өвс, 30 тн тэжээл, нийт 2780 тн өвс, 800 тн тэжээл бэлтгэх даалгавар өгөгдсөнийг аймгийн нөөцийг бүрдүүлэх санхүүгийн тооцоог хийж аймгийн Онцгой комисст хүргүүлээд байна. Хөвсгөл аймгийн хэмжээнд нийт малчид, иргэдийн төвшинд 229159 тн байгалийн хадлан, 15277 тн давс хужир, гар тэжээл 366 тн тус тус бэлтгэх албан даалгаврыг өгч ажиллаж байна

Тариалангийн ургалт хэвийн байна

Хөвсгөл аймаг энэ онд 16727 га талбайд үр тариа үүнээс 16542 га талбайд улаанбуудай, арвай 120, овъёос 24, хөх тариа 16, гурвалжин будаа 9, төмс 235,5, хүнсний ногоо 178,7, ногоон тэжээл 811, рапс 3453 га талбайд тус тус тариалалт хийснээс  нийтдээ 21574,2 га талбайд тариалалт хийсэн байна. Энэ оны тариалсан талбайн ургалт хэвийн байгаа бөгөөд одоогийн байдлаар үр тариа сүүн болцын шатандаа байна. Аж ахуйн нэгжүүд тариа хураалтын бэлтгэл ажилдаа орж ургац хураалтанд ажиллах техник засварын ажилдаа орж, сэлбэг запасаа татан авах, үтрэм, агуулах, зоорио засварлах ариутгал халдваргүйжилт хийх зэрэг технологийн ажлуудыг хийж эхлээд байна. Энэ онд 13,0 га талбайд уриншийн боловсруулалт хийж байна. Төмс хүнсний ногооны түүвэр хураалт хийгдэж байна. Техник шинэчлэлийн хүрээнд зарим аж ахуйн нэгжүүд трактор, чиргүүл дүүжин машин аваад байна.

Хөвсгөл аймагт ЖДҮҮ эрхлэгчийн 21 төсөл шалгарчээ

 Аймгийн Засаг даргын 2019-5-20-ны өдрийн А/218 дугаар захирамжаар жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах аймгийн дэд комисс байгуулагдан 6-10 нд төслийг хүлээн авсан. Аймгийн хэмжээнд нийт 69 иргэд, аж ахуйн нэгжээс 4,788,1 сая төгрөг санхүүжилтийг хүссэн  төсөл ирсэн байна.

2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн  жижиг дунд үйлдвэрийн төсөл сонгон шалгаруулах дэд хорооны хуралдаанаар 991,8 сая төгрөг хүссэн 21 төслийг шалгарууллаа. Үүнд Хөнгөн үйлдвэрийн чиглэлээр 5 төсөл, хүнсний чиглэлээр 7 төсөл, Ахуйн үйлчилгээний чиглэлээр 6 төсөл, Барилгын чиглэлээр 1 төсөл, ХАА-н чиглэлээр 2 төсөл шалгарлаа. Арилжааны ХААН банкинд 613.0 сая төгрөг хүссэн 13 төсөл Төрийн банкинд 158.8 сая төгрөг хүссэн 4 төсөл, ХАС банкинд 220.0 сая төгрөг хүссэн 4 төсөл хүргэлээ.

 
 
 
Эх сурвалж: ХХААХҮЯ

Хөвсгөл аймагт ЖДҮҮ эрхлэгчийн 21 төсөл шалгарчээ  
Үзсэн: 305 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй