Шууд Chart

“Малын эрүүл мэнд”, “Эмийн үлдэгдлийн хяналт”-ын үндэсний хөтөлбөр хэрэгжиж байна

2019-08-19 12:00:00

Хөвсгөл аймгийн Мал эмнэлгийн газар Мал эмнэлгийн ажил үйлчилгээний анхан болон хоёрдогч шатны тусламж үйлчилгээг 23 сум, 1 тосгоны 5,7 сая мал сүргийн эрүүл мэндийг хамгаалах, аймгийн хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр хангах, нийтийн эрүүл мэндийг хамгаалах зорилтыг хангахаар мал эмнэлгийн газарт 18, сумын мал эмнэлгийн тасагт 22 улсын байцаагч, 18 тархвар зүйч нийт 58 орон тоотойгоор ажил үйлчилгээ үзүүлж байна.

Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 267 дугаар тогтоол, ХХААХҮ-ийн Сайдын 2018 оны А/174 дүгээр тушаалыг үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс Аймагт мал эмнэлгийн газар, сумдад мал эмнэлгийн тасаг байгуулан 2018 оны батлагдсан төсөв, орон тооны хязгаарт багтаан бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийж, хүний нөөцийн бодлогыг төлөвлөн, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

“Малын эрүүл мэнд” үндэсний хөтөлбөр, “Эмийн үлдэгдлийн хяналт”-ын үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, батлуулж, хэрэгжилтийг хангуулан биелэлт тооцон ажилласан. Түүнчлэн Монгол Улсын Малын ерөнхий эмчийн албан даалгавар, мал эмнэлгийн ажил үйлчилгээг эрчимжүүлэх тухай 01 даалгаврын хэрэгжилтийг ханган биелэлтийг тооцон ажиллаж байна.

Хөвсгөл аймаг 2019 онд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 1154,6 мянган толгой мал амьтан хамруулах түүнд шаардлагатай 6068,0 литр шингэн,  113,1  тун хуурай вакцин, ажил үйлчилгээний хөлсөнд 674.5 сая төгрөг, лабораторийн шинжилгээнд 15000 мал амьтан, 12.3 сая төгрөгийн оношлуур,  ажил үйлчилгээний хөлсөнд 32,7 сая төгрөг, 750,0 м2 талбайд ариутгал,  халдваргүйтгэл хийх төлөвлөгөөний биелэлтийг ханган ажиллаж байна.

ХӨУСАХ-нд 2019 онд Био-комбинатаас 6 удаагийн таталтаар 14 нэрийн 186,8 сая төгрөгийн вакцин буюу нийт вакцин 100 хувь нийлүүлэгдсэнийг өвчний голомт, тархвар зүйн судалгааг үндэслэн  хуваарийн дагуу олгоод байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ


“Малын эрүүл мэнд”, “Эмийн үлдэгдлийн хяналт”-ын үндэсний хөтөлбөр хэрэгжиж байна  
Үзсэн: 132 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй