Шууд Chart

Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын шүүх хурал зургаа дахь өдрөө үргэлжилж байна

2019-08-19 10:48:38

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогчоор ажиллаж байсан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох анхан шатны шүүх хурал өнгөрсөн сард Төв аймгийн шүүхэд хаалттай болсон. Гэвч шүүгдэгчид болон өмгөөлөгчийн зүгээс шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан учир шүүх хурлыг энэ сарын 12-ныг хүртэл хойшлуулах шийдвэр гаргаад байсан билээ. Тэгвэл дээрх шүүх хурал Төв аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн даваа гарагт хаалттай эхэлж, өнөөдөр зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Мөн шүүх хуралд хохирогчоор С.Зориг агсны гэргий Б.Булган болон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар оролцож байгаа юм.

Эргэн сануулахад, энэ сарын 16-нд болсон шүүх хурал 09:00 цагт эхэлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.19 дүгээр зүйлд зааснаар эд мөрийн баримт болох 24 ширхэг CD, бичмэл нотлох баримтыг шинжлэн судалж, шүүхийн хэлэлцүүлгийн ажиллагааг 17:50 цагт дуусгасан.

Мөн хуулийн 35.24 дүгээр зүйлд зааснаар улсын яллагч, өмгөөлөгчийн дүгнэлт танилцуулах шатанд ороход хохирогч Б.Содномдаржаагийн өмгөөлөгч Д.Оюунчимэг “Тасралтгүй таван өдөр илүү цагаар ажилласан, 17 өмгөөлөгч, хоёр улсын яллагч таван өдөр хэлэлцсэн хэргийнхээ талаарх хууль зүйн дүгнэлтийг танилцуулна, энэ нь ажлын цагт багтахгүй учраас 2019 оны наймдугаар сарын 19-ний өдөр хүртэл шүүх хуралдааныг завсарлуулж өгнө үү" гэх хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч тус шүүх хуралдааныг өнөөдрийн  09:00 цаг хүртэлх хугацаагаар түр завсарлуулсан билээ.

Тэгвэл .

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын шүүх хурал зургаа дахь өдрөө үргэлжилж байна  
Үзсэн: 177 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй