Шууд Chart

Ирэх өдрүүдэд цаг агаар ямар байх вэ

2019-08-19 11:32:24

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2019 оны наймдугаар сарын 19-нөөс наймдугаар сарын 26-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг та бүхэнд хүргэж байна. 


- Хугацааны эхэнд төв, зүүн, хугацааны сүүлчээр баруун, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орж, сэрүүхэн байна - 

Баруун аймгуудын нутгаар: Наймдугаар сарын 19, 24-нд нутгийн зүүн, 20, 21-нд нутгийн баруун хэсгээр, 22,23-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 23-нд зарим газраар 13-15 м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур хугацааны эхэн болон сүүлчээр сэрүүхэн Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 13-18 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна. Хугацааны дунд үеэр дулаарна.

Төвийн аймгуудын нутгаар: Наймдугаар сарын 19-нд ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн, 22, 24-нд нутгийн баруун хэсгээр, 23, 25-нд нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 24-нд зарим газраар 13-15 м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаад борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур хугацааны эхэн болон сүүлчээр сэрүүхэн Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна. Хугацааны дунд үеэр дулаарна.

Зүүн аймгуудын нутгаар: Наймдугаар сарын 19-нд нутгийн хойд хэсгээр, 20-нд ихэнх нутгаар, 21-нд нутгийн зүүн хэсгээр, 24-нд нутгийн баруун хэсгээр, 25-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 20, 24, 25 зарим газраар 13-15 м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур хугацааны эхэн болон сүүлчээр сэрүүхэн Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 14-19 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна. Хугацааны дунд үед дулаарна.

Говийн аймгуудын нутгаар: Наймдугаар сарын 19, 25-нд нутгийн хойд, 20-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 24-нд зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур хугацааны эхэн болон сүүлчээр сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 15-20 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна. Хугацааны дунд үед хална.


Ирэх өдрүүдэд цаг агаар ямар байх вэ  
Үзсэн: 3539 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй