Шууд Chart

Эмэгтэйчүүдийн лигт “Арвис” оноо алдалгүй түрүүллээ

2019-08-19 12:58:13

Тав дахь удаагийн “Эмэгтэйчүүдийн лиг” өнгөрсөн сарын 21-нээс энэ сарын 18-ны хооронд үргэлжилж, зургаан багийн 109 тоглогчийн дунд, хоёр тойргоор явагдахад Л.Банзрагч дасгалжуулагчтай “Арвис” клубын баг аваргын цом, алтан медалийн эзэд боллоо.

“Арвис” клубын эмэгтэйчүүдийн баг лигтээ гурав дахь удаагаа аварга болсон нь энэ бөгөөд 2019 оны улиралд онцгой байж 10 тоглолтод бүгдэд нь ялалт байгуулан 43 гоол оруулж, ердөө нэг л гоол хаалгандаа алджээ. Ийн “Арвис” багийн хаалгач С.Халиун, хамгаалагч А.Алтантуяа, хагас хамгаалагч Н.Намуунаа, довтлогч Ө.Ундрах нар байрлал тус бүртээ шилдгээр тодорч, шагналын тавцанд гарав.

Үүнээс гадна Ц.Ганболд дасгалжуулагчтай “Монголын тэмүүлэл” мөнгөн медаль хүртсэн бол цомыг хамгаалагч “Дэрэн” энэ удаад хүрэл медаль  хүртлээ.

Лигийн шилдэг шүүгчээр МХБХ-ны туршлагатай шүүгчдийн нэг О.Хишигтөмөр тодорсон бөгөөд “Эмэгтэйчүүдийн лиг”-т “Арвис” гурав, “ХАД” нэг, “Дэрэн” нэг удаа түрүүлсэн үзүүлэлттэй болов.

Үүнээс гадна лигийн хаалтын үеэр эмэгтэйчүүдийн лиг, улсын шигшээ багт амжилт гаргасан тоглогчдод спортын дэд мастер, спортын мастер цол олголоо. Тухайлбал, .

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Эмэгтэйчүүдийн лигт “Арвис” оноо алдалгүй түрүүллээ  
Үзсэн: 141 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй