Шууд Chart

Өсвөрийн аврагчид иргэдийн талархлыг хүлээв

2019-08-19 16:22:56

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас “Од” цогцолбор болон 4 дүгээр дунд сургуулийн “Өсвөрийн аврагч” бүлгэмийн сурагчидтай хамтран “Гол усны ослоос урьдчилан сэргийлэх” нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа.

Энэ үеэр Хараа голын эрэг орчмоор амарч, аялж байгаа иргэдэд гол, усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээлэл хүргэн ажилласан юм. Мөн голын эрэг дагуух хог хаягдлыг цэвэрлэж, байгаль экологодоо хувь нэмрээ оруулсан нь амарч байсан иргэдийн талархлыг хүлээлээ гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 


Өсвөрийн аврагчид иргэдийн талархлыг хүлээв  
Үзсэн: 208 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй