Шууд Chart

Зөвшөөрөлгүйгээр хайлуур жонш олборлож байв

2019-08-19 17:33:43

Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар хамтран ашигт малтмалыг хууль бусаар олборлохоос урьдчилан сэргийлэх зорилгоор Гурвансайхан сумын нутагт хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар тус сумын Хүрэн дэл /Билүүт/ хэмээх газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй “Эрдэнэс трак” ХХК нь өөрийн эзэмшлийн талбай дээр хайлуур жонш олборлож нутгийн иргэдээр ялгуулж байсан зөрчлийг илрүүлэн таслан зогсоож, холбогдох хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авчээ гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.


Зөвшөөрөлгүйгээр хайлуур жонш олборлож байв  
Үзсэн: 414 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй