Шууд Chart

“Бид мартахгүй” үзэсгэлэн дэлгэгдэнэ

2019-08-20 10:33:54

Одоогоос 80 жилийн өмнө дэлхий нийтийн анхаарлыг татсан нэгэн үйл явдал Монгол Улсын нутаг дэвсгэрт болсон нь түүхэнд “Халхын голын” хэмээн нэрлэгдсэн байлдаан юм.  Монголын ард түмэн нийтээрээ дайны буюу япон, манжийн цэргийн түрэмгийллийн эсрэг тэмцэж, улсын төсвийнхөө ихэнх хувийг батлан хамгаалах үйл ажиллагаанд зарцуулж байсан хүнд бэрх цаг үед Монгол Ардын Хувьсгалт Цэргийн бие бүрэлдэхүүн эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хамгаалах гол хүч болохоо харуулан Зөвлөлтийн Улаан армийн хамт дайсны эсрэг амжилттай тулалдан ялалт байгуулсан.

Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулан Цэргийн гавьяаны Улаан тугийн одонт Монгол цэргийн музей “Бид мартахгүй” үзэсгэлэнг нийтийн хүртээл болгож байна.

Энэхүү үзэсгэлэн нь өнөөдрийн бидний энэ эрх жаргалант амьдрал ямар их үнэ цэнээр өвлөгдөн ирснийг таниулах, та биднийг цэрэг, эх оронч үзлээр төлөвшүүлэх зорилготойгоор дэглэгдэж, Халхын голын байлдааны оршил үе, үндсэн үе, төгсгөл үеийг харуулсан түүх, эрдэм шинжилгээ, лавлагаа, мэдээлэл, танин мэдэхүйн ач холбогдол бүхий баримт, гэрэл зургийн самбарууд, архивын эх баримтууд болон 100 гаруй үзмэр эд өлгийн зүйлүүд дэлгэгдсэн бөгөөд мөн Халхын голын байлдааны ялалтад шийдвэрлэх нөлөө үзүүлсэн “Баянцагааны тулалдаан”-ны үйл явдлыг харуулсан орчинг бүрдүүлж үзүүлснээрээ онцлог болж байна.

Үзэсгэлэнгийн нээлт 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 11.00 цагт Монгол цэргийн музейн үзэсгэлэнгийн танхимд болно гэж Монгол цэргийн музейгээс мэдээллээ.



“Бид мартахгүй” үзэсгэлэн дэлгэгдэнэ  
Үзсэн: 406 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй