Шууд Chart

Нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллах тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүллээ

2019-08-20 13:07:35

Хичээлийн шинэ жил эхэлж иргэд, зорчигчдын зорчих  эрэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах чиглэлүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллах тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэхээр боллоо.

Үүнд, нийтийн тээврийн үйлчилгээний ачаалал ихтэй чиглэлүүд буюу Хайлааст, Баянхошуу, ТЭЦ3, Сэлх, Тахилт, Баруун салаа, Зүүн салаа, 3,4 дүгээр хороолол, Зайсан, Алтай хотхон, Дэнжийн 1000, Өвөр согоот, Нисэх, 7 буудал, Зунжин, Шархад, 5 шар, Офицеруудын ордон, Зүүн 4 зам, Улаанхуаран, Мах импексийн суурьшлын цэгүүдэд үйлчлэх автобусны тоог 10 орчим хувиар нэмэгдүүллээ.

Нэмэлт үйлчилгээг өнөөдрөөс буюу 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад байна гэж нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээлсэн байна.


Нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллах тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүллээ  
Үзсэн: 192 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй