Шууд Chart

Малайзад өршөөлийн хөтөлбөр хэрэгжүүлж байна

2019-08-20 15:06:53

Малайз Улсын Дотоод хэргийн яам 2019 оны 8 дугаар сарын 1-нээс 2019 оны 12 дугаар сарын 31-ний хооронд тус улсад хууль бусаар оршин суугаа, сайн дураар нутаг буцах хүсэлтэй гадаадын иргэдэд зориулан өршөөлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Уг өршөөлийн хөтөлбөрт визний хугацаа хэтрүүлсэн, бичиг баримтын зөрчилтэй, сайн дураараа нутаг буцах хүсэлтэй Малайзын хойг /Баруун Малайз/ дахь гадаадын иргэд хамрагдах ажээ. Харин Цагаачлалын албаны хорих төвд саатуулагдаж буй гадаадын иргэдийг хамруулахгүй.

Сайн дураар нутаг буцах хүсэлтэй иргэд хүчинтэй хугацаатай гадаад паспорт эсхүл буцах үнэмлэх, онгоцны тийз, 700 рингит (170 ам.доллар), өөрийн орны Элчин сайдын яамнаас иргэншил болон бичиг баримтын нотолсон тодорхойлолтын хамт бүрдүүлж харъяа цагаачлалын албанд очиж мэдэгдэх ажээ.

Малайз улсыг Бангкок дахь Монгол Улсын ЭСЯ хариуцдаг болно.


Малайзад өршөөлийн хөтөлбөр хэрэгжүүлж байна  
Үзсэн: 207 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй