Шууд Chart

Дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Б.Баяраа нарын эрх сэргэлээ

2019-08-20 16:04:38

Бразилын Рио-де-Жанейро хотод болсон зуны олимпийн наадмын чөлөөт бөхийн барилдааны үеэр хатуу сануулга болмоор нэгэн үйл явдал болсон юм.

Тодруулбал, чөлөөт бөхийн 65 кг-ын жинд барилдсан Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран хүрэл медалийн оосроос атгаад алдсан билээ.

Учир нь тэрбээр оноо илүү явсандаа ирдэж барилдааны цаг дуусахаас хэдхэн секундын өмнө ялалтаа тэмдэглэн гүйж, дасгалжуулагч нар маань ч далбаагаа гарган, баярласныг уншигч та бүхэн санаж буй биз ээ.

Тэр үеэр дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Б.Баяраа нар шүүгчдийн шийдвэрийг эсэргүүцэн, дэвжээн дээр хувцсаа тайлан шидсэн нь 2016 оны “Дэлхийн спортын шуугиант 10 үйл явдал”-д багтаж байлаа.

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос 2016 оны есдүгээр сарын 13-нд Монголын чөлөөт бөхийн холбоог 39 мянган  фунт стерлингээр торгож, дээрх хоёр дасгалжуулагчийн эрхийг 2019 оны наймдугаар сар хүртэл хасах шийдвэр гаргаж байв. Тэгвэл тэдний торгуулийн хугацаа дуусч, дэвжээнд дахин гарах эрхтэй боллоо.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Б.Баяраа нарын эрх сэргэлээ   
Үзсэн: 2300 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй