Шууд Chart

Монгол Улсын заан Д.Хишигдоржийн охин Даваацэцэгээс допинг илэрчээ

2019-08-21 11:17:15

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний сурын харваанд өрсөлдсөн Х.Даваацэцэгийн шинжилгээнээс допингийн төрлийн бодис илэрчээ. Монголын үндэсний сурын холбооны удирдлагуудтай холбогдож, энэ тухай тодруулахад “Тухайн үед эмчийн заавраар даралтын эм авч уусан нь ийм байдалд хүргэжээ. Энэ бол санаатай үйлдэл биш. Харамсалтай нь тэр эм сэргээшийн төрлийнх байж таарсан байсан ” гэв.

Х.Даваацэцэг нь Монгол Улсын заан Д.Хишигдоржийн охин гэдгийг зарим эх сурвалж хэлж байна.

Улсын баяр наадмын үндэсний бөхийн шөвгийн 16-д шалгарсан бөхчүүдээс болон эхний таван байрыг эзэлсэн харваачдаас жил бүр допингийн шинжилгээ авдаг. Х.Даваацэцэг энэ жилийн баяр наадамд дөрөвдүгээр байр эзлээд байсан юм.

Иймд түүнийг үндэсний сурын холбооны ёс зүйн хороогоор авч хэлэлцэж, олгосон бай шагналыг нь хурааж, нэг жил харвах эрхийг нь хасах шийдвэр гаргасан байна.  

Нэмж хэлэхэд, түүний энэ болчимгүй үйлдэл үндэсний сурын харваачдаас гарч буй анхны тохиолдол аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол Улсын заан Д.Хишигдоржийн охин Даваацэцэгээс допинг илэрчээ  
Үзсэн: 984 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
иргэд [127.0.0.xxx] 2019-08-21 14:59
Зүгээр наадаж чадахаа больсон,баяр наадамын нэр хүнд унагасан ажлын садаа хогын юмнуудыг хатуу шийтгэж дахин уралдаан тэмцээнд орох эрхийг нь нэг мөсөн хасаж байлдаа,нялганаад хатуурхаж чадахгүй,тэгээд жилийн жилд л намаржингаа л нэг ийм балай юм ярьж хэвлэл мэдээлийн хуудас зай завсар эзлэж амьтаны цаг үрэхээ зогсооч
Зочин [127.0.0.xxx] 2019-08-21 12:54
Монгол улсын үндэсний телевиз мэдэгдэл хийхээсээ өмнө тухайн тамирчины байр суурийг сонсож байж мэдээгээ олон нийтэд хүргэх хэрэгтэй

Бидэнтэй нэгдээрэй