Шууд Chart

БНСУ-ын Хууль зүйн яамны цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны даргыг хүлээн авч уулзлаа

2019-08-21 11:20:52

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсад айлчлал хийж буй БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлал, Шилжилт хөдөлгөөний албаны дарга Ча Гы Гюн-ыг 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтаар хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д 2018 оны 1 дүгээр сард хийсэн айлчлал болон БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ёны 2019 оны 3 дугаар сард Монгол Улсад хийсэн айлчлалуудын хүрээнд яригдсан иргэд зорчих нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг ажил хэрэг болгох, БНСУ-ын виз мэдүүлэхэд тулгарч буй хүндрэлийг арилгах талаар санал солилцон ярилцлаа.


БНСУ-ын Хууль зүйн яамны цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны даргыг хүлээн авч уулзлаа  
Үзсэн: 241 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй