Шууд Chart

Эрэн сурвалжилж байна

2019-08-21 16:04:22

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх” гэмт хэрэгт холбогдсон этгээдийг эрэн сурвалжилж байна. Энэ хүн нь бусдын овог, нэр, регистерийг ашиглан гадаад паспорт хуурамчаар гаргуулан авч, Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэх хэрэгт холбогдсон байна.

Танд энэ хүний талаар өгөх мэдээлэл байгаа бол 92263619, 92007770, 106 дугаарын утсаар холбогдож, бидэнтэй хамтран ажиллахыг хүсье. Мэдээллийн нууцыг чандлан хадгалах болно. Үнэн зөв мэдээлэл ирүүлсэн тохиолдолд Хууль зүй дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалд заасны дагуу мөнгөн урамшуулал олгоно.

ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН
МӨРДӨН ШАЛГАХ ГАЗАР


Эрэн сурвалжилж байна  
Үзсэн: 3669 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй