Шууд Chart

Гал түймэр унтраах, аврах анги, Эрэн хайх, аврах салбар, бүлэг шинээр байгуулах тогтоолын төсөл дэмжигдлээ

2019-08-21 16:48:45

Засгийн газрын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар Онцгой байдлын албанд Гал түймэр унтраах, аврах анги, Эрэн хайх, аврах салбар, бүлэг шинээр байгуулах тогтоолын төсөл дэмжигдлээ.

Ингэснээр Хөвсгөл аймгийн Галт суманд Гал унтраах, аврах анги, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Хэнтий аймгийн Баян-Адарга, Баянхонгор аймгийн Жаргалант сумдад Эрэн хайх, аврах салбар, Баянхонгор аймгийн Баянцагаан сум, Өвөрхангай аймгийн Хужирт сум, Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд Эрэн хайх, аврах бүлгийг шинээр байгуулах юм.

Мөн ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төвийг “Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар анги”, Увс аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийг салбар болгон өргөтгөх, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь III зэрэглэлийн 19 дүгээр ангийг II зэрэглэлд шилжүүлээд байна.

Хөвсгөл аймгийн Галт суманд гал унтраах, аврах анги байгуулснаар хил залгаа 2 аймгийн 5 сумын 5498 иргэнд, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд Эрэн хайх, аврах салбарыг байгуулснаар хил залгаа 2 сумын 2191 иргэнд, Хэнтий аймгийн Баян-Адарга суманд Эрэн хайх, аврах салбар байгуулснаар хил залгаа 4 сумын 2453 иргэнд, Баянхонгор аймгийн Жаргалант суманд Эрэн хайх, аврах салбар байгуулснаар хил залгаа 5 сумын 1914 иргэнд, Баянхонгор аймгийн Баянцагаан суманд Эрэн хайх, аврах бүлгийг байгуулснаар хил залгаа 8 сумын 3613 иргэнд,  Өвөрхангай аймгийн Хужирт суманд  Эрэн хайх, аврах бүлгийг байгуулснаар хил залгаа 2 аймгийн 6 сумын 6888 иргэнд, Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд Эрэн хайх, аврах бүлгийг байгуулснаар хил залгаа 6 сумын 2011 иргэнд гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг шуурхай хүргэх боломж бүрдэх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Гал түймэр унтраах, аврах анги, Эрэн хайх, аврах салбар, бүлэг шинээр байгуулах тогтоолын төсөл дэмжигдлээ  
Үзсэн: 1210 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-08-22 08:42
амжилт хүсье.бүлэг салбар нэмж байгуулсанаар гамшиг ослын газарт илүү хурдан шуурхай хүрнэ шүү дээ.
Зочин [127.0.0.xxx] 2019-08-22 01:31
Rr3
ард [127.0.0.xxx] 2019-08-21 22:51
Цэргийн Онцгой байдлын салбарыг ингэж өргөжүүлж болж байгаа юм уу энэ олон оронтоог санхүүжуулхад хоол унд, хувцас хунар, цалин мөнгө нь хэцүү л баймаар юм үүний оронд одоо байгаа бүтэц дээр нь ой хээрийн түймэртэй тэмцэх ус цацах, шүхэрчид буулгах зориулалттай нисдэг тэрэг 2-3-ыг авч шуурхай бүлэг байгуулан ажилладаг болвол яадаг байнаа...
Зочин [127.0.0.xxx] 2019-08-21 20:48
Огт хэрэггүй. Үйлдвэр байгуулж, хүмүүсээ ажилтай, эдийн засгаа хөгжүүлдэг болоосой!
Зочин [127.0.0.xxx] 2019-08-21 20:45
Эмнэлэгээр бол 103 дуудлагаар очсон өвчтөн болгоныхоо амь аварлаа гэдэгтээ адил бодит байдал хэдэн дарга нар нь тансаглаад албан чадвар муутай байдаг, худлаа хүнд хэцүү гэж хар массын дэмжлэг аваад байдаг
Зочин [127.0.0.xxx] 2019-08-21 20:42
Нүсэр бүтэцтэй болж байна. Хэдэн дарга нар нь тансаглаад явж байдаг шдээ. Нүсэр бүтэцтэй удирдлага зохион байгуулалт муутай газар шүү. Олон хүний амь аварлаа гэдэг яг үнэндээ шавар, цасанд суусан машин татаж гаргачаад машинд байсан хүнийхээ тоог оруулаад байдаг
yasan ih ym meddeg hunbe [127.0.0.xxx] 2019-08-21 21:59
yg neg neg gzraas 3 setgegdelbichsen bna
Зочин [127.0.0.xxx] 2019-08-22 14:35
Тиймээ мэддэг хүн бна. Хүрэлсүх Төсвиын мөнгийг ингэж дураар үр болохгүй. Андууд гэж хамтлагийн нз нь ОБЕГ дэд дарга Ариунбуян шүү

Бидэнтэй нэгдээрэй