Шууд Chart

Вивек Паван Шанкаран: Би технологид дуртай

2019-08-22 11:24:58

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор “ABU Робокон-2019” олон улсын роботын тэмцээн энэ сарын 25-нд Монгол Улсад анх удаа болох гэж байна. Уг тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар МҮОНРТ ажиллах бөгөөд арга хэмжээ 23-наас эхэлж, 27-нд өндөрлөнө.

Тэмцээн “Буянт-Ухаа” спортын ордонд болох бөгөөд 16 орны 17 (эзэн орон хоёр баг оролцуулна) баг өрсөлдөх юм.

Үүнд өрсөлдөх Бүгд Найрамдах Фижи Улсын баг өнгөрсөн шөнө 23:00 цагт “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа. Энэ үеэр тус улсын багийн ахлагч Вивек
Паван Шанкарантай ярилцлаа.

-Танайхан нэлээн олуулаа иржээ. Хамт олноо танилцуулна уу?

-Сайн байна уу. Би би үзэгслэнт Фижи Улсын цэцэрлэгийн арлууд гэгддэг үзэсгэлэнт Тавэуни арлаас ирсэн. Манай гол тоглогчдоос гадна шүүгч, хоёр продюсер ирсэн. Энэ удаагийн тэмцээнд улам их амжилт үзүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

-Та нар манай улсад анх удаа ирж байна уу?

-Тийм. Тэр ч бүү хэл анх удаа хилийн дээс алхаж байна. Бидний гадаадад зорчсон анхны улс Монгол байгаад улам их баяртай байгаа.   

-Монгол орныг хэрхэн төсөөлж байна вэ?

-Маш их сонирхолтой санагдаж байгаа. Мөн Монголын тахианы мах идэхийг хүсч байна. Сая биднийг онгоцноос буухын өмнөхөн цаг агаар 9 хэмийн дулаан байна гэж хэлэхэд нь их гайхаж байлаа. Учир нь манай улсад хамгийн хүйтэн нь 20 хэмийн дулаантай байдаг. Түүнчлэн манай улсад байгалийн гаралтай чулуу ховор байдаг. Харин танай улсын багийнхан эдгээр зүйлсээр роботоо угсарсан байвал туршлага суралцахыг хүсч байна.

-Та ямар мэргэжлээр суралцдаг вэ?

-Номхон далайн өмнөд их сургуульд цахилгаан, электроникийн чиглэлээр тодорхойлсон инженерийн бакалавраар сурч байгаа.  Энэ жил төгсөх курс. Би энэ оны эхнээс робокон багийн нэг хэсэг байсан. Мөн маш их судлах шаардлагатай болсон. Нэмж хэлэхэд би технологид дуртай.

 

 











Нийтэлсэн: ABU Robocon-2019 Mongolia

Вивек Паван Шанкаран: Би технологид дуртай  
Үзсэн: 399 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй