Шууд Chart

Ангийн шалгалт хийгдэж байна

2019-08-22 12:03:50

МХЕГ-ын даргын баталсан 01/26 дугаартай удирдамжаар аймгийн МХГ-аас Норовлин, Батноров, Жаргалтхаан,Биндэр сумдад хийсэн шалгалтаар 8 иргэний гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх заалтаар 10 тарвага хууль бусаар агнасаныг хураан авч 1950.0 мянган төгрөгийн торгууль шийтгэл, 4052.0 мянган төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсан.

Мөн Дэлгэрхаан сумын иргэн Д.Цогтбаатар, Хэнтий аймгаас Улаанбаатар хот руу нийтийн тээврийн хэрэгслээр тарвага тээвэрлэсэн зөрчлийн асуудал Нийслэлийн МХГ-аас шилжиж ирснийг зөрчлийн хэрэг үүсгэн Прокурорын мэдээллийн санд бүртгүүлэн шалгаж байна.

Эх сурвалж: Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газар


Ангийн шалгалт хийгдэж байна  
Үзсэн: 301 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй