Шууд Chart

Иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу мэргэжлийн хяналтын газраас хариуцлага тооцжээ

2019-08-22 12:47:08

"Иргэдийн оролцоотой байгаль орчны хяналт", "Эрүүл аюулгүй орчин-таны оролцоо" сарын аянууд Хэнтий аймагт хэрэгжиж байгаа бөгөөд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 29 ажил хийхээр төлөвлөсөн. 

Аяны хүрээнд байгаль орчныг хамгаалахад иргэний оролцоог нэмэгдүүлэх, эрүүл аюулгүй орчныг бий болгох зорилгоор аяныг зохион байгуулж байна. 

Одоогийн байдлаар аяны хүрээнд Хэрлэн, Өмнөдэлгэр, Жаргалтхаан, Хурх, Дэлгэрхаан, Биндэр, Баян-Адарга, Дадал, Норовлин, Батширээт суманд 9 удаагийн сургалт зохион байгуулж, Дэд бүтэц, хөдөлмөр, хөдөлмөрийн эрүүл ахуй, нийгмийн хамгааллын хяналтын чиглэлийн хууль тогтоомжийн хэрэгжилт, барилгын салбарт нийтлэг илэрдэг зөрчил дутагдал, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хариуцлагын талаар болон Ойн тухай хууль тогтоомжийг сурталчлах, "Ойн нөөц баялгийг хомсдол, доройтлоос урьдчилан сэргийлэх, хамгаалах нь” сэдвүүдээр сургалт зохион байгуулж 994 иргэн хамруулж, 10 төрлийн зөвлөмж сэрэмжлүүлгийг 2386 иргэнд хэвлэмэл хуудсаар тараагаад байна. 

Аймгийн ХХҮГ, Ажил олгогч эздийн холбоо, ҮЭХолбоотой хамтарч "ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ИРЭЭДҮЙН ХӨДӨЛМӨРИЙН ТӨЛӨӨ" өдөрлөг зохион байгуулж, сарын аяны хүрээнд хийгдэж буй ажлаа танилцуулж Барилга дэд бүтэц, Хөдөлмөрийн хяналтын хэлтсээс хяналтын чиглэл бүрийн гарын авлага зөвлөмж тараасан.

Аяны хүрээнд сумдад дараах ажлууд хийгдээд байна.

 Баянхутаг суманд мал эмнэлгийн үйл ажиллагаа эрхэлдэг Сац манал, Унаган туур ААН-үүдийн онцгой хамгаалалтын бүсэд байрлах мал угаалгын банныг Усны тухай хуулийн дагуу булж дарах үүрэг өгсөн,
 Батноров сумын ЗДТГ, малчид иргэд хамтран Хэрлэн голд болон гол дагуух 90 бод, 128 бог малын сэг зэмийг цэвэрлэж, булж устган, ариутгал хийсэн байна.
 Хурх тосгонд дулааны шугам сүлжээний таггүй худгуудын тагийг шинэчлэн худгийн бүрэн бүтэн аюулгүй байдлыг хангуулж хүүхэд нүхэнд унахаас сэргийллээ.
 Жаргалтхаан суманд 400 гаруй өрхийн галын аюулгүй байдлаа хангаж ой, хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмж тараалаа
 Биндэр, Батширээт сумын шатахуун түгээх станцуудын байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөтэй танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч , шатахуунаар цэнэглэн дамжин өнгөрч байгаа тээврийн хэрэгслүүдэд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх анхааруулга зөвлөмж өгч ажиллах бүртгэлийн дэвтрүүдийг тарааж өгсөн. Гүний эргүүл, Ононгийн халуун рашаан явах замын камержуулалтад хяналт тавьсан. Мөн Гутайн даваанд байрлах ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй уурхайн бэлтгэл ажилд хяналт шалгалт хийж өргөх лифт шаардлага хангахгүй байсныг гарч болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор түр зогсоож, хугацаатай албан шаардлага хүргүүлсэн, 
 Баян-Овоо, Батширээт, Баянмөнх, Биндэр сумдад ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж сэрэмжлүүлгийг айл өрхүүдээр тарааж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан
 Бор-Өндөр, Баян-Адарга суманд хүнсний худалдаа үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж байгууллагуудад нэг удаагийн гялгар уутны хэрэглээг хориглох, байгаль орчныг бохирдлоос хамгаалах талаар зөвлөмж өгч ажиллалаа.
 Цэнхэрмандал суманд хөрс, орчны бохирдлын чиглэлээр урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж Халаалтын зуухнаас гарсан үнс нурмыг түр хадгалах зориулалтын савтай болгох зөвлөмж өгч, мөн Хэрлэнгийн гүүрний орчимд улсын чанартай авто замын дагуу үүссэн нийт 21 тонн хог хаягдлыг Багануур дүүргийн хот тохижилтын газартай хамтран цэвэрлүүлээд байна.
 Харгуй ТӨҮГ нь өөрийн хариуцсан 363 км замын 2 талын 50 метр газарт их цэвэрлэгээ хийж 426 тонн хогийг цэвэрлэж зөөвөрлөн зорчигчдын ая тухай зорчих нөхцөлийг бүрдүүлсэн. Мөн Баянхутаг, Мөрөн сумын хогийн цэгийг дарж булах ажлыг хийсэн
 Хэрлэн суманд хог цэвэрлэгээний ажил хийгдэж байна.

Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас өнгөрсөн 2017-2018 онуудад Байгаль орчныг хамгаалахад иргэд, ААНБ-аас ирүүлсэн мэдээллийг үндэслэн хяналт шалгалт хийж, хамтран ажиллаж нилээдгүй зөрчлийг илрүүлж хариуцлага тооцжээ.


Иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу мэргэжлийн хяналтын газраас хариуцлага тооцжээ  
Үзсэн: 125 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй